
Нямсүрэн Соёлмаа
Загвар зохион бүтээгч
1963 онд төрсөн
Намтар:
Н.Соёлмаа нь сэхээтний гэр бүлд төрж өссөн айлын том охин. Дунд сургууль, Дүрслэх урлагийн дунд сургуулийг төгсгөөд Москва хотод Нэхмэлийн академид загвар зохион бүтээгч мэргэжил эзэмшсэн. 1985 онд загварын ертөнцөд орсон. "Тэр үед хүмүүс дизайн гэдэг үгийг ч ерөөсөө мэдэхгүй байлаа ш дээ. Оёдолчидоо загвар өмсөгч болгоод л ажиллаж байлаа" гэж ярих тэрээр Монголын цуутай эмэгтэйчүүдийн нэг тод төлөөлөл. Хоёр охинтой.