
Ганболд Уранцэцэг
Загвар өмсөгч
1984 онд төрсөн
Намтар:
Г.Уранцэцэг/СТА/ бол энэ цагийн Монголын хамгийн ур чадвартай топ модель. 12 нас хүртлээ багшийнхаа хамт Германд амьдарч байсан бөгөөд 14 настайдаа анх загварын тайзнаа гарсан энэ бүсгүй загвар өмсөж эхэлсэн үеэсээ л Монголын ирээдүйн топ гэдгээ баталсан гэх. Г.Уранцэцэг 2007 онд "топ модель" өргөмжлөл хүртэж байлаа. Эдүгээ "U models" загварын агентлаг нээн Баянбүрдэд баахан тохижоод авсан ч хаалгаа барьсан. Загварынхан «Модель хүнд байх ёстой төгс төгөлдөр галбир гагцхүү Урнаад л байдаг» хэмээн өгүүлдэг Солонгосын Ганнам дүүргийн Шинсадунд байх "JK" гоо сайхны эмнэлэгт нүүр царайгаа өөрчлүүлэх мэс засалд орж, эрүү болон шанаагаа багасгах, хамраа. Г.Уранцэцэг загвар өмсөгч болох шийдвэрийг өөрөө гаргаагүй ажээ. Түүний ээж дизайнер болох хүсэлтэй, охиноо ч бас загвар зохион бүтээгч болгоно гэж боддог байсан байна. Ээж нь түүнийг цагийг үр ашигтай өнгөрүүлэх сургалтад суухыг санал болгож, 13 настайдаа Шилмэл загварын ордонд орж, дамжаагаа амжилттай төгссөн нь ийм шийдвэрт хүргэсэн байна. Тэрээр Хүмүүнлэгийн ухааны их сургуул Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн.