Очирхүү Жаргалсайхан

Утга зохиолын орчуулагч

1963 онд төрсөн


Намтар:

МУИС-ийг япон хэлний орчуулагч, хэл, уран зохиолын багш мэргэжлээр 1986 онд төгсч, Токиогийн Гакүгэй их сургуульд (Токиогийн боловсрол, соёлын их сургууль) суралцаж боловсрол судлалын мастер хамгаалжээ.

1990-ээд оноос утга зохиолын орчуулга сонирхон оролдож, Шиба Рёотаро "Тал нутгийн тэмдэглэл" 1997, Фүкүзава Юкичи "Эрдмийг эрхэмлэх ухаан" 2003 он, Самүэл Смайлс, Накамүра Масанао орчуулга "Өөртөө туслах ухаан" 2000 он, Дэлхийн анхны роман, манай эриний 10-р зуунд Мүрасаки Шикибү зохиосон "Гэнжийн туульс" 1-р боть, 2008 он, Мүраками Харүки "1Q84" гурамсан роман болон олон өгүүлэл, эссээ орчуулж уншигчдын хүртээл болгожээ.

Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж 2005 онд Алтан гадас одон, 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2012 онд Япон улсын Засгийн газрын шагналаар тус тус шагнажээ.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт