Задь Цэнгэлсайхан

Монголын уран хатгамалчдыг дэмжих "Эгнэшгүй Санаа" төв НҮТББ-ын тэргүүн, МЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Хүүхдийн их эмч, чих хамар хоолойн эмч

-0001 онд төрсөн


Намтар:

Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн асан, Монголын уран хатгамалчдыг дэмжих "Эгнэшгүй Санаа" төв НҮТББ-ын тэргүүн, МЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн,

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутаг Ихэр хэмээх газарт 1956 онд төрсөн.

Хүүхдийн их эмч, чих хамар хоолойн эмч мэргэжилтэй.

Анагаах ухааны болон Төрийн удирдлагын магистр, Удирдлагын Академид төрийн болон Нутгийн удирдлага, эмэгтэй удирдагчдыг бэлтгэх чиглэлээр 4 удаа, Швед улсад Нутгийн удирдах чадавхийг бэхжүүлэх нь сэдвээр мэргэжил дээшлүүлсэн.

Ажлын гараагаа 1980 онд Дархан хотын Хүүхдийн эмнэлгийн нярайн тасгийн эмчээр эхэлж, Тус эмнэлгийн сэхээний болон хөхүүл насны хүүхдийн тасгийн эмч, тасгийн эрхлэгч, эмнэлэг эрхэлсэн орлогч дарга, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтэсийн дарга, аймгийн ЗДТГ-ын даргаар ажилласан. Эрхэлсэн ажлын зэрэгцээ 1990 оноос аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар сонгогдон ажилласан туршлагатай.

Дархан хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар сонгогдсон цагаасаа эхлэн Монгол үндэсний уламжлалт соёлын өвийн нэгэн чухал төрөл болох уран хатгамлын урлагаар дамжуулан охид бүсгүйчүүдээ хөгжүүлэх, тэдэнд ажлын байр, орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор өөрийн сонирхол, авъяас дээрээ тулгуурлан ивдэвх санаачлагатай ажиллаж, бараг устах дөхөж ирсэн уран хатгамлын урлалыг сэргээн хөгжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж, тодорхой үр дүнд хүрч, тууштай ажиллаж байгаа Монгол Улсын уран хатгамалч цолтой уран бүтээлч, сургагч багш, манлайлагч, зохион байгуулагч хүн.

Монголын уран хатгамалчдыг дэмжих "Эгнэшгүй Санаа" төвийг санаачлан 2005 онд үүсгэн байгуулж, МЭХ-ны гишүүнд элсэн үр дүнтэй хамтран ажиллаж, бие даасан урлан-үзэсгэлэн-сургалтын төв байгуулан зүү ороох, зоосон ширээ сүлжмэл, зээгт наамал хийх сургалтыг биечлэн явуулж 3500 гаруй охид бүсгүйчүүдийг хамруулан сургаж, уран хатгамалтай 20 гаруй төрлийн жижиг эдлэлийн шинэ загвар бүтээж, оюуны өмчийн патент авсан. Монголын уран хатгамалчдын Улсын уралдааныг санаачлан 3 удаа зохион байгуулж, уран хатгамлын дагнасан дөрвөн гарын авлага ном зохион хэвлүүлж, олны хүртээл болгосны зэрэгцээ Япон, Солонгос, АНУ, Энэтхэг, Унгар улс зэрэг оронд Монгол уран хатгамлын урлагийн бүтээлийг сурталчилж, АНУ-ын хатгамалчдын нийгэмлэгийн гишүүнээр элсэж,тэдний урлалын туршлагыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх боломжийг нээж өгсөн.

МЭХ-ны VII, VIII, IX, X, XI, XII Чуулганы төлөөлөгч юм. З.Цэнгэлсайханы хөдөлмөрийг төр, олон нийтийн байгууллагаас үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, өөрийн ажиллаж байсан бүх байгууллагынхаа ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдгээр буюу Эрүүлийг хамгаалах байгууллага, Төрийн захиргааны алба, Монголын Сонгуулийн байгууллага, Монголын Нутгийн Удирдлагын Холбооны болон СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдэгүүд, Монголын Нутгийн Удирдлагын Холбоо, Дархан-Уул аймаг, МЭХ-ны дээд шагналаар шагнагджээ.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт