Цэрэн Цэвээн

Багш

1949 онд төрсөн


Намтар:

Боловсрол:

Ерөнхий боловсролын дунд сургуулийн долдугаар ангийг төгсөөд Улаанбаатар хотод Багшийн сургуульд элсэн дөрвөн жил суралцаж Ажилласан байдал:

1960 онд анхны шавь нартаа эрдмийн эх А үсэг зааж эхэлснээс хойш нийслэлийн 10 жилийн лаборатори нэгдүгээр сургуульд бага ангийн багшаар 45 дахь жилдээ ажиллаж байна. Санаачилга, үр бүтээлтэй ажиллаж, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшин, сургалтад дэвшилтэт аргуудыг нэвтрүүлж, өсвөрийн үеийг сурган хүмүүжүүлэх, залуу багш нарыг дагалдуулан ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулахад үлэмж хувь нэмэр оруулсан байна. Гавьяат багш болсноос хойших 10 жилд даасан ангийн сурагчдынх нь сурлагын чанар тогтмол 70-80 хувьд хүрч байжээ. Математик, монгол хэлний хичээлээр даасан анги бүр нь сургууль, дүүрэг, нийслэл, улсын аварга болж байжээ. Шавь нар нь дунд ангид дэвшээд бүгд монгол хэл, математикийн сонгоны ангид орж суралцдаг онцлогтой нь түүний шавь нартаа олгосон суурь мэдлэгийн өгөөж ажээ. Энэ хугацаанд секцийн ахлагчаар ажиллаж нэгдүгээр ангийн монгол хэлний, зургаан настай хүүхдэд зориулсан "Уран зангилаа" зэрэг 3 сурах бичиг, нэлээд гарын авлага, зөвлөмжүүд зохиосон нь хот, хөдөөгийн багш нарын хэрэгцээнд ашиглагдаж байна. Зөвлөх зэрэглэлтэй багшийн хувьд багш нарын хичээлд байнга сууж зөвлөж, залуу багш нарт хичээл зааж үзүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэхэд тогтмол тусладгийн дээр хөдөө аймгуудад очиж багш нарт зөвлөгөө өгч арга туршлагаа эзэмшүүлж ирсэн байна.

Шагнал:

Ардын багш /2001-07-05. №09/

Гавьяат багш /1990-07-20. №176/



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт