Гарам Долгорсүрэн

Бүжигчин

1918 онд төрсөн


Намтар:

Боловсрол:

1937 онд жолоочийн сургууль, 1942 онд театрын сургуулийг тус тус төгссөн.

Ажлын түүх:

1937-1942 Дотоод яамны эмнэлэгт сайн дурын уран сайханч

1943 Улсын төв театрт жүжигчин

1950 оноос Дорнод аймгийн театрт бүжигчин, Соёлын яамны ардын уран бүтээлийн кабинетэд бүжгийн мэргэжилтэн, 1960-аад оны сүүлчээс ХБДС-д багшаар ажиллахдаа мэргэжлийн бүжигчдийг сургаж бэлтгэхэд олон жилийн хүч зүтгэл, авьяас билгээ зориулсан нэрт сурган хүмүүжүүлэгч, шилдэг уран бүтээлч ажээ.

Уран бүтээл:

К.Симоновын "Намайг хүлээ", Э.Оюуны "Ах дүү нар" жүжиг, В.Асафьевын "Бахчисарайн оргилолт булаг", "Уулын савдаг" балетын гол дүрийг бүтээж, "Хархорум", "Үелзүүр" бүжгүүдийг найруулж, ДЗО-ны их наадмын алтан медаль авчээ. "Охидын уянга" "Сэвгэрүүд", "Эхийн сэтгэл", "Өнөр багачууд", "Бүжгийн чуулбар" зэрэг шилдэг бүтээлээрээ монгол бүжгийн урлагийн санд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Монгол бүжгийн урлагийн талаар "Монгол ардын бүжиг", "Монгол ардын бүжгийн дасгал" зэрэг судалгаа, сурталчилгааны ном, олон өгүүлэл бичжээ.

Шагнал:

Ардын багш /1993-04-15. №60/

Гавьяат жүжигчин /1964-09-01. №154/



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт