
Гунгаажав Батсүх
Багш
1905 онд төрсөн
Намтар:
Боловсрол:
Нийслэл хүрээний анхны бага сургуульд 1921-1925 онд, Германд 1926-1930 онд суралцжээ. Хожим УБДС, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль төгсчээ.
Ажилласан байдал:
1930 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлж Гэгээрлийн яамны хэвлэлийн тасагт ажилтан, 1931-1983 онд Улаанбаатар хотын үлгэр жишээ дунд сургууль, Шинэ хүчний дээд сургууль, Багшийн сургуульд багш, 1947 оноос Гэгээрлийн яаманд заах аргын эрхлэгч, 1956 оноос хойш УБДС-д багшаар ажилласан байна. Ерөнхий физик газар зүйн дасгал, дадлага явуулах арга барил, дунд сургуульд физик газар зүй заах арга сэдвээр сурах бичиг, зөвлөмжүүд зохиосон байна. МАХН-ын Х их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.
Шагнал:
Ардын багш /1981-11-01. №383/
Гавьяат багш /1946-07-08. №48/