Чимэд Долгорсүрэн

Жүжигчин

1920 онд төрсөн


Намтар:

Боловсрол:

Бага, дунд сургууль, Уран сайхны ажилчдыг бэлтгэх сургуулийг тус тус төгсчээ.

Ажилласан байдал:

"Бөмбөгөр ногоон" хэмээн алдаршсан Улсын төв театрт 1935 онд жүжигчнээр орж ажилласнаар насны тэтгэвэрт гарсан хойноо ч уран бүтээлээ хийсээр байжээ.

Уран бүтээл:

Ши.Аюушийн "Яг 18", Арбузовын "Намрын уянга", "Морин цэрэг-танкист"-аас "Аянгат цагийн дууль" хүртэл Д. Намдагийн "Сүрэг чоно"-ын Дарьдулам, "Шарай голын гурван хаан"-ы Рогмагуа, Э.Оюуны "Амарсанаа"-гийн Гэрэлгуа, В.Шекспирийн "Отелло"-гийн Дездемон, Ч.Айтматовын "Газар эх"-ийн Толгонай, Б.Ринчен, Ю.Танич нарын "Цогт тайж"-ын Хулан, С.Эрдэнэ нарын "Алтан өргөө"-гийн Сэндмаа, С.Удвал, Дожоодорж нарын "Үер"-ийн Цэвэлмаа, С.Дашдооровын "Нар хиртсэн жил"-ийн ээж, "Ганган хар буюу тал нутаг"-ийн эмээ гэх мэт тайз, дэлгэцийн 230 орчим дүр бүтээжээ. Монгол, орос, казак, англи, киргиз үндэсний охин, бүсгүй, хүүхэн, авгай, эмгэн, дагина, гүнж, хатан, араншинтай есөн өнгийн баяр, зовлон гунигийг туулсан эмэгтэй болж жүжиглэж сайхан тоглолтоороо үзэгчдийн сэтгэлд, театр, киноны урлагийн түүхэнд мөнхөрсөн алдарт жүжигчин байжээ. "Тунгалаг тамир" хоёр ангит киноны сценарийг бичиж найруулж, өөрийн нөхөр, ардын зохиолч Ч.Лодойдамбын тухай болон "Цогт тайж" киног бүтээгчдийн тухай дурдатгалын номууд бичиж хэвлүүлжээ.

Шагнал:

Монгол Улсын ардын жүжигчин /1980-03-27. №96/

Гавьяат жүжигчин /1946-07-11. №52/

"Монголын саран ээж"-ээр өргөмжлөгдөж байв



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт