
Түндэв Хандсүрэн
Жүжигчин
1915 онд төрсөн
Намтар:
1915 онд Нийслэл хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотод төрсөн. Багаасаа ээж Буяндэлгэрээрээ хөгжим заалгаж урлаг, уран сайханд дуртай болсон тэрбээр Монголын театрын урлагийн тулгын чулууг тавилцагсдын нэг байжээ.
Боловсрол:
Бага сургууль, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль төгсчээ.
Ажилласан байдал:
1926 оноос Аж үйлдвэрийн яаманд тал бичээч, жинхэнэ бичээчээр ажиллаж байгаад 1933 онд Улсын төв театрын жүжигчин болж 1980-аад он хүртэл ажиллажээ.
Уран бүтээл:
Д.Намдагийн "Их авхай"-н Лоомаамаа, "Ээдрээ"-гийн Эрдэнэ аажий, Б.Бааст, Ц.Цэдэнжав нарын "Мандухай цэцэн хатан"-ы Ергөн хатан, Д.Мягмарын "Нандин эрдэнэ"-ийн Ханд гэхчилэнгээр С.Буяннэмэхийн "Харанхуй засаг", Д.Намдагийн "Шарай голын гурван хаан", "Оролмаа", Л.Ванган, Дашням нарын "Тожоо жолооч", Б. Нямаагийн ". . . . . . . .", В.Шекспирийн "Отелло", Э.Войничийн "Овод", М.Шолоховын "Сэтгэлийг шинэтгэсэн нь" жүжгүүд, "Сүхбаатар", "Цогт тайж", "Гологдсон хүүхэн", "Аман хуур", "Тунгалаг тамир" кино зэрэг тайз, дэлгэцийн олон арван бүтээлийн дүрийг бүтээжээ. Их зохиолч Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой" дуурийн анхны Нансалмаа
.Шагнал:
Монгол Улсын ардын жүжигчин /1981-11-04. №388/
Гавьяат жүжигчин /1956-11-12. №194/