
Тогоончулуун Цэнд-Аюуш
Уран нугараач
1921 онд төрсөн
Намтар:
Боловсрол:
1941 онд циркийн сургууль
Ажилласан байдал:
Улсын циркэд жүжигчин, уран сайхны удирдаач, найруулагч, зөвлөх багшаар олон жил ажиллажээ. Анх уран нугаралтын үзүүлбэрийг бие дааж хийснээс хойш "Тэмээн дээрх акробат", "Агаарын гимнастик", "Тулах тэнцвэр", "Акробат үсрэлт", "Шидэх тэнцвэр", "Анчин ба бүргэд" зэрэг олон шилдэг үзүүлбэрийг уран бүтээлч нөхдийнхөө хамт туурвиж, циркийн аль ч төрөл жанрыг чадамгай эзэмшсэн жүжигчин мөнөө харуулж дотоод, гадаадын үзэгчдэд өндөр үнэлэгдсэн байна. ДЗО-ны гурван удаагийн их наадам, социалист орнууд, дэлхий, олон улсын циркийн жүжигчдийн наадам, уралдаан, тэмцээнд мэргэжил нэгт жүжигчин нугарагч нарынхаа хамт удаа дараа оролцож нэр хүндтэй олон арван шагнал, цомуудыг авсан хүүхэд байхаасаа эхлэн 60 гаруй жил циркийн урлагт жирийн жүжигчнээс уран сайхны удирдагч болж ажиллахдаа циркийн урын сангийн бодлогыг боловсруулан эх орондоо төдийгүй дэлхийн циркийн хөгжилд Монголын нэртэй шилдэг үзүүлбэр, жанрыг гаргасан циркийн урлагийн нэрт зүтгэлтэн байжээ. Дэлхийн циркийн урлагт Монголын уран нугаралт гэсэн өөрийн дэг, өнгө төрхтэй урлагийг бий болгосон юм.
Шагнал:
Монгол Улсын ардын жүжигчин /1978-01-05. №02/
Гавьяат жүжигчин /1958-12-10. №192/
Төрийн шагналт /1971/