
Бат Жавзандулам
Дуурийн жүжигчин
1958 онд төрсөн
Намтар:
Боловсрол:
1975-1979 онд Екатеринбург хотын хөгжмийн дунд сургууль
1979-1986 онд Москва хотын хөгжмийн дээд сургууль
1993-1994 онд Италийн Триест хотод мэргэжил дээшлүүлсэн
Ажилласан байдал:
1974-1975 онд ҮДБЭЧ-д дагалдан дуучин
1986 оноос УДБЭТ-т гоцлоп дуучин
Уран бүтээлээс:
Ж.Бизе Кармен 1984. Микаеллогийн дүрд, Т.Хренников "Шуурганаар" 1987. Наташагийн дүрд, П.И.Чайковский "Евгений Онегин" 1988. Татьяанагийн дүрд, Ж.Верди "Отелло" 1989. Дездемоны дүрд, Х.Билэгжаргал "Гэрэл сүүдэр" 1989. Сэндэрийн дүрд, Ж.Пуччини "Турандот" 1990. Турандотын дүрд, Ц.Нацагдорж "Өгөдэй хаан" 1991. Турхан хатны дүрд, Ж.Пуччини "Чио Чио Сан" 1991. Чио Чио Сан-ы дүрд, В.А.Моцарт "Увидаст лимбэ" 1993. Шөнийн хатны дүрд, Д.Жанчив "Хөх торгон дээл" 1994. Бадамын дүрд, Дж.Верди "Трубадур" 1994. Леонорагийн дүрд, Ж.Пуччини "Тоска" 1996. Тоскагийн дүрд, Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" 1997. Нансалмаагийн дүрд, Дж.Верди "Травиата" 2000. Виолеттагийн дүрд.
Чио Чио Сан дуурьд гэхэд л 1989 оноос 2007 он хүртэл дуулахдаа гол дүрийг хамгийн олон жил дараалан ганцаараа бүтээсэн цорын ганц жүжигчин юм. Сонгодог урлагын олон мянган үзэгчдээс агуу сопрано хэмээх хүндэтгэлийг хүлээсэн эрхэм уран бүтээлч маань Монголын дуурь бүжгийн эрдмийн театрийн тайзнаа өөрийн бие даасан уран бүтээлийг олонтоо толилуулснаас гадна, гадаадын олон оронд Монголын уран бүтээлчдийн хамтаар үндэснийхээ болон дэлхийн сонгодог бүтээлийг сурталчлах ажлыг хийжээ.
Шагнал:
1995 онд МУГЖ, 2005 онд Ардын жүжигчин цол хүртсэн.
1990 онд Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" дуурийн анхны шилдэг дүрийн уралдаанд Нансалмаагийн дүрээр тэргүүн байр эзэлжээ