Хорлоо Уртнасан

Дуурийн дуучин

1945 онд төрсөн


Намтар:

Боловсрол:

1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуулаачин анги

1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургүулийг дуулаачийн мэргэжлээр суралцан

Ажилласан байдал:

1963 онд УДБЭТ-д зарлагч

1964 онд дуучин

1968-1970 онд ЦДБЭЧ-д дуучин

1972-1995 онд УДБЭТ-т гоцлол дуучин

1994 оноос СУИС, ХБК-д дуулаачийн тэнхимд дуулах ур зүйн багшаар ажиллаж байна.

Уран бүтээл:

1973 онд Берлин хотноо болсон ДЗО-ны 10-р их наадмын тэргүүн байр эзэлсэн. Москва хотын ДБЭТ, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын "Ардын театр", Пелевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглож байлаа. Тэрээр дэлхийн сонгодог дууриудын тунгалаг хоолойгоор дуулаачдад зориулсан дүрүүдэд тоглож, өөрийн орны хөгжмийн зохиолчдын нийтийн дууны урлаг болон мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн юм.

  • Дж.Пуччини "Чио чио сан" Чио Чио Сан 1983 онд
  • Б.Дамдинсүрэн "Амарсанаа" Гэрэлгуа 1970 онд
  • А.Бородин "Игорь ван" Ярославна 1972 онд
  • Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" Нансалмаа 1976 онд
  • Дж.Верди "Травиата" Виолеттад 1977 онд
  • П.И.Чайковский "Евгений Онегин" Татьяна 1980 онд
  • Дж.Пуччини "Тоска" Тоска 1981 онд
  • А.Даргомыжский "Лусын дагина" Наташа 1982 онд
  • П.И.Чайковский "Иоланта" Иолантад 1984 онд
  • Дж.Верди "Отелло" Дездемона 1989 онд
  • Дж.Пуччини "Турандот" Турандот 1990 онд зэрэг 20 гаруй дуурийн гол дүрүүдийг бүтээсэн

Найруулагчаар:

  • 1984 онд Б.Ямпилов "Шидэт ваар",
  • 1991 онд Дж.Пуччини "Чио Чио Сан",
  • 2002 онд Д.Лувсаншарав "Хар Хорум" дууриудыг найруулан тавьсан.

Гавъяа шагнал:

1976 онд УГЖ, 1981 онд Ардын жүжигчин цол ,1984 онд Дж.Верд "Травиата", Ж.Пуччини "Чио чио Сан", Ж.Пуччини "Тоска" зэрэг дууриудад гол дүр бүтээсэн тул Төрийн шагнал хүртсэн.
2000 онд Зууны манлай дуурийн дуучнаар шалгарсан



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт