Цагаан Үдэрпил

Цэцэрлэгийн багш

1927 онд төрсөн


Намтар:

Боловсрол:

1951 онд Багшийн сургуулиа бага ангийн багшийн мэргэжлээр төгссөн байна.1951 оноос 1955 оны хооронд Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын Лениний нэрэмжит Багшийн их сургуульд суралцаж, сургуулийн өмнөх насны сурган сэтгэл судлал, заах аргын багшаар төгсөж иржээ.

Ажлын түүх:

1943 оны 5 дугаар сарын 15-нд Эрүүлийг хамгаалах яамны халдвартын институтад лобарантаар ажлын гараагаа эхэлжээ.

1955-1958 онуудад Багшийн сургуульд багшаар,1958 оны 10 дугаар сарын 1-ээс Гэгээрлийн яамны цэцэрлэгийн хэлтсийн эрхлэгчээр,1962 оноос Цэцэрлэгийн багшийн сургуульд багшаар томилогдон ажилласан байна.1962-1964 онуудад Цэцэрлэгийн багш бэлтгэх сургуулийн хичээлийн эрхлэгчээр, 1964 оноос цэцэрлэгийн багш бэлтгэх сургуулийн дадлага хариуцан мэргэжилтнээр ажиллаж байхын зэрэгцээ судалгаа туршилтын ажлыг хийж байв. Судалгааны ажлаар гадаадад хэд хэдэн удаа явж мэргэжил дээшлүүлсэнн бөгөөд Цэцэрлэгийн багшийн сургуульд ирж ажиллаж байсан гадаадын зарим мэргэжилтнүүдийг дагалдан орчуулга хийхийн зэрэгцээ мэргэжлийн хичээлээ зааж байлаа.

Ц.Удэрпил багш сургуулийн өмнөх насны сурган, сэтгэл судлал ба арга зүйчээр Москва хотын В.И.Лениний нэрэмжит Багш бэлтгэх дээд сургуулийг төгссөн Монголдоо анхны төгсөгч нь байсан. Тэрээр гадаадад төгссөн өндөр боловсролтой боловсон хүчний хувьд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн цэцэрлэгийн багшийн ангид сургуулийн өмнөх сурган, сэтгэл судлал, тоо заах арга, дүрслэх урлаг заах арга, цэцэрлэгийн насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх арга зүй зэрэг бүх мэргэжлийн хичээлийг заадаг байсан. 1962-1963 оны хичээлийн жилээс Багшийн сургуулиас "Цэцэрлэгийн багш нарыг бэлтгэх тусгай дунд сургууль" бие дааж байгуулагдахад захирлаар нь Д.Цэнджав анхны хичээлийн эрхлэгчээр нь Ц.Удэрпил багш томилогдон ажилласан билээ. Ийнхүү Ц.Үдэрпил багш өнөөгийн цэцэрлэгийн багш нарыг бэлтгэж буй сургуулийн анхны суурийг тавилцаж явсан сурган хүмүүжүүлэгч юм.

Ц.Удэрпил багш 1962 оноос эхлэн ардын тоглоомыг судлан цуглуулж түүний дотроос нь цэцэрлэгийн бага, дунд, ахлах насны хүүхдэд тохирох ба сонгож авсан тоглоомын хүмүүжлийн нөлөөг олж судлах нь чухал байв.
Тэрээр ардын тоглоомоос заримыг нь сонгохдоо сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэхүй, хэл ярианы онцлогийг харгалзан тал бүрийн хөгжил хүмүүжил олгож болохыг нотолж өгсөн байдаг.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт