
Дашзэвэг Ичинхорлоо
Жүжигчин
1910 онд төрсөн
Намтар:
Эцэг эх нь охиноо 11 нас хүрмэгц Их хүрээнд ирж бага сургуульд суралцуулжээ. Дараа нь 1930 онд Улсын төв театрын түр курст суралцаж төгсөөд 1931 онд театрт жүжигчинээр орсон байна. Анх "Уушаандар" жүжгийн охины рольд тун чадварлаг тоглосноор уран бүтээл, жүжигчний анхны гараа эхэлжээ.
Түүнээс хойш 50 шахам жил Монголын театр урлагийн санг баяжуулж жинтэй хувь нэмэр оруулсан гайхамшигтай жүжигчин, авъяаслаг хөгжимчин дуучин хүн байсан. Д.Ичинхорлоо нь "Би биш", "Харанхуй засаг", "Харц Дамдин, хатан Долгор", "Үнэн", "Амарсанаа", "Учиртай гурван толгой", "Итгэж болно" зэрэг жүжиг, дуурь "Монгол хүү", "Цогт тайж", "Сэрэлт", "Нүгэл буян" зэрэг олон арван кинонд амжилттай тоглосон юм. Монголын ард түмэн энэ алдарт жүжигчний чадвар, авъяас билэг, үзэсгэлэнт өндөр гуалиг бие цогцос, намирсан урт хар гэзгийг нь хүндэтгэн дурсдаг билээ.
Гавъяа шагнал:
Монгол Улсын ардын жүжигчин /1951-10-17/, Гавъяат жүжигчин /1935-10-01. №26/