Балбар Ичинхорлоо

Эм зүйч, Ахмад донор

1928 онд төрсөн


Намтар:

Боловсрол:

1948 онд Улаанбаатар хотод хүн эмнэлгийн техникум, 1956 онд Намын дээд сургуулийг төгсөж эм зүйч, улс төрийн дээд боловсролыг эзэмшжээ.

Ажлын түүх:

Н.Ичинхорлоо улсын төв эмийн санд эм найруулагч, Улаанбаатар хот, Хөвсгөл аймгийн эмэгтэйчүүдийн Зөвлөлийн дарга, Монголын улаан загалмай, улаан Хавирган cap нийгэмлэгийн орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, референт зэрэг хариуцлагатай албыг хашиж явсан түс сумаас төрсен анхны дээд боловсролтой эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрээр соёлын довтолгоон, бүх ард түмний соёл урлаг спортын анхдугаар их наадам, Монголын эмэгтэйчүүдийн 1,П их хурлуудыг хуралдуулах зэрэг ажлуудад эмэгтэйчүүдийн хүчийг дайчлан оролцуулахад хүчин зүтгэлээ эмэрлэж байсан тэргүүний сэхээтэн эмэгтэйчүүдийн нэгэн байлаа, Мөн олон улсын Улаан загалмай, улаан хавирган cap нийгэмлэгийн олон удаагийн хурал, чуулганд Монголын төлөөлөгчдийг ахлан оролцож явсан ажээ.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт