
Пүрвээ Анужин
Хөтлөгч
1977 онд төрсөн
Намтар:
"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгээр монголчуудтай эчнээ танил болсон хүн бол П.Анужин.УИХ-ын гишүүн Р.Будын "нууц" охин гэдгээ хэнээс ч нуудаггүй. Уг нь микробиологи судлаач ч сэтгүүлзүйд урваж, монголдоо хүлээн зөвшөөрөгдөж чадсан 100 эрхэмтэй эгэл, энгийн дотно хөөрөлдөөн хийж буй.
Зөв хооллож, зөв амьдрахын сайхныг мэдрүүлэх гэж зүтгэж буй түүнийг дээдсийн хүрээнийхэн андахгүй. "Би намд элссэн. Гэхдээ үүнийг улстөрд орсон гэж хэлэхэд хэр тохиромжтой бол… намын гишүүн болох, улстөрч болох, төрийн хүн болохын хооронд асар их зааг, ялгаа бий. Би Монгол төрийн өндөр дээд босгыг ямагт хүндэтгэж явдаг" хэмээн өөрийгөө улстөрөөс холдуулж ярих дуртай.
Монголчууддаа улстөрийн гэхээс илүүтэйгээр оюун санааны хувьсгал яаралтай хийхсэн гэх П.Анужин өнөөдөр нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэйчүүдийн нэг болжээ.