
Шар Чимэдцэеэ
Дуучин
1956 онд төрсөн
Намтар:
1956 онд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг "Хоолойн бууц " хэмээх газар төрсөн. 1975 онд Соёлын ордон, Хөгжимт драмын театрт дуучнаар ажилласан. 1994 онд Морин хуурын чуулгын дуучин, 2003 оноос Хөгжим бүжгийн коллежийн багшаар ажиллах болсон. Бие даасан уран бүтээл 40 гаруйг туурвиж тоглосон. Дуучин болсон хугацаанд зургаа удаа хандивийн тоглолт хийсэн. Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Орос, Герман, Англи, Франц, Швейцарь, Америк, Польш, Канад, Голланд, Чех зэрэг 40 гаруй орноор явж, Японы Suntory haall alcoross АНУ carnegle haall Нью-Иорк хотын НҮБ-ийн танхим, Германы Берлин филармони, Францын Юнеско зэрэг дэлхийн алдартай тайзнуудад дуулжээ. Түүнийг зүтгэлийг үнэлж 1991 онд МУГЖ, 2005 онд МУАЖ цол тэмдэгээр шагнасан юм.
Уран бүтээлүүд:
- Жаахан шарга, Дарьганга, үзэмчин, урт богино дууны түүвэр,
- "Дууны шуранхайд шүлэг төрнө" яруу найргийн түүвэр,
- "Алтан хөхийн оргил",
- "Алтан овоо",
- "Ижий буурал гол",
- "Тэнгэрийн тэртээх аялгуу",
- "Ижий оролсон нутаг",
- "Бүүвэйн аялгуу",
- "Хурдан морины марзай гийнгоо" зэрэг СD-нүүдийг гаргасан.