Нацаг Удвал

Эрүүл мэндийн сайд асан

1954 онд төрсөн


Намтар:

Мэргэжил:

Хүүхдийн эмч

Боловсролын зэрэг:

Эрүүл мэндийн удирдахуйн мастерийн зэргийг хамгаалсан

Хүүхдийн эрүүлийг хамгаалахын удирдлага зохион байгуулалт сэдвээр боловсролын доктор

Олон улсын эрүүл мэндийн тогтолцооны харьцуулсан судалгаагаар анагаахын шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан

Боловсрол эзэмшсэн байдал:

  • 1972 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийг дүүргэсэн
  • 1978 онд Анагаах ухааны дээд сургуулийг Хүүхдийн эмч мэргэжлээр төгсөв
  • 1992 онд Хүүхдийн эрүүлийг хамгаалахын удирдлага зохион байгуулалт сэдвээр боловсролын докторын зэрэг хамгаалав
  • 1993-1994 онуудад Эрүүл мэндийн удирдлагын асуудлаар Тайландын Махидолын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн
  • 1997 онд Английн Манчестерийн их сургуульд Эрүүл мэндийн удирдахуйн мастерийн зэргийг хамгаалав
  • 2002 онд Олон улсын эрүүл мэндийн тогтолцооны харьцуулсан судалгаагаар анагаахын шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан

Ажлын туршлага:

  • 1978-1979 онд Архангай аймгийн Хотонт сумын эмнэлгийн салбарын эрхлэгч эмч
  • 1979-1984 онд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмч
  • 1985-1992 онд Эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд Эх хүүхдийн эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын секторын эрхлэгч, төслийн удирдагч
  • 1992- 1993 онд Хүүхдийн клиникийн захирлаар
  • 1993-1995 онд Эмч нарын мэргэжил дээшлүүлэх институтэд эрүүл мэндийн удирдахуйн багш
  • 1997-1999 онд Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн санд төслийн ажилтан
  • 1999-2000 онд ЭМНХЯ-д Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2000-2004 онд Эрүүл мэндийн дэд сайд
  • 2004-2006 онд Эрүүл мэндийн бодлогын шинэтгэлийн бодлогын шинжээч
  • 2006-2007 онд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны шугамаар Төрийн албаны шинэтгэлээр бодлогын шинжээч
  • 2007- 2009 онд МАХН-ын Ёс зүйн хорооны дарга
  • 2009-2010 онд Нийгмийн халамжийн шинэтгэлийн бодлогын шинжээч
  • 2005, 2010 онуудад Орон нутгийн хөшжилд олон нийтийн оролцоо бодлогын шинжээч
  • 2011-2012 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажилласан.
  • 2012 оны 8 сараас Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байна.
  • Хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх арга, технологи, анагаах ухааны салбарын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар ном, гарын авлага, өгүүлэл зэрэг эрдэм шинжилгээний 30 гаруй бүтээлтэй.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт