
Нансалжав Гэрэлсүрэн
УИХ-ын гишүүн асан, Химич
1943 онд төрсөн
Намтар:
Боловсрол:
Нийслэлийн 10 жилийн 2-р дунд сургуулийг 1961 онд, МУИС-ийг 1967 онд, Москвап Нийгмийн Ухааны академийг 1978 онд төгссөн. Химич мэргэжилтэй.
Ажлын түүх:
Ажлын гараагаа 1967 оноос АҮК-ын Арьс ширний төв лабораторийн задлан шинжлэх инженерийн дагалдангаар эхэлж задлан шинжлэх инженер,эрхлэгч, Арьс ширний эрдэм шинжилгээ туршилтын төвд лаборатори, секторын эрхлэгч, ерөнхий менежер, МАХН-ын Төв хороонд зохион байгуулагч, МҮЭТЗ-ийн эдийн засгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга бөгөөд Тээвэр, холбоо, худалдаа, нийтийн хоол, ахуйн болон нийтийн аж ахуйн үйлчилгээ, материал хангамжийн ажилчдын ҮЭ-ийн төв хорооны дарга, АИХТ-ийн шагналын хэлтсийн дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын шагналын асуудал эрхэлсэн референт, МЭХ-ын ерөнхийлөг зэрэг албыг хашиж байв.
2000 онд Сүхбаатар дүүргийн 74-р тойргийн сонгогдын олонхийн саналыг авч УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан.
"Улаанбаатар" зонта клуб, "Форестр", "Оиска" зэрэг төрийн бус байгууллага, "Гүнж-анх" ХЗХ-г үүсгэн байгуулагчийн нэг юм.
Гавъяа шагнал:
Алтан гадас одон, Ардын хувьсгалын 60,70,80,90 жилийн ойн медаль, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль,Хөдөлмөр нийгмийн халамжийн тэргүүний ажилтан цол тэмдэг зэргээр шагнагджээ.