Дуламсүрэн Баасанхүү

АИХ-ын депутат асан, Хүний их эмч

1949 онд төрсөн


Намтар:

Боловсрол:

1967 онд 10 жилийн дунд сургууль, АУДэС-ийг 1973 онд хүний их эмч мэргэжлээр төгссөн. Анагаах ухааны мастер, ЭНЭШТ-ийн клиникийн профессор цолтой. 1974 онд эх барим эмэгтэйчүүдийн мэргэжил олгох дамжээ, 1981 онд ОХУ-ын Эрхүү хотод мэргэжил дээшлүүлэх курс, 1984-1985 онд Клиник ординатурь, 1993 онд мэргэжил дээшлүүлэх дамжаанд суралцан төгссөн.

Ажлын түүх:

Ажлын гараагаа Улаангом хотын нэгдсэн эмнэлэгт эх барим эмэгтэйчүүдийн эмчээр эхлээд дараа нь зөвлөх, аймгийн ерөнхий мэргэжилтнээр 20 жил ажилласан. 1993 онд Увс аймаг дах эмэгтэйчүүдийн анхны хувийн эмнэлэгт ажиллаж байгаад 2002 оноос одоог хүртэл "Увс Чанбаа" ХХК-ийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байв.

Эрхэлсэн ажлын хажуугаар Улаангом хотын иргэдийн хурлын төлөөлөгч, 1990 онд Увс аймгийн 73-р тойргийн депутат, АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн 359-р тойргийн сонгогчдын 83.4 хувийн саналаар АИХ-ын депутатаар сонгогдон шинэ Үндсэн хуулийг батлалцжээ.

Гавъяа шагнал:

Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 70,80 жилийн ойн медаль, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, МАН-ын 90 жилийн ойн хүндэт медалиудаар шагнагдсан.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт