
Дэмбэрэл Цэрэнлхам
Намын Төв Хорооны эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгч асан
1907 онд төрсөн
Намтар:
Боловсрол:
1927-1928 онд Намын төв сургуульд суралцаж төгссөн.
Ажлын түүх:
1924 онд МАН-д элссэн. 1928-1930 онд Намын Төв Хорооны эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгч, 1932-1935 онд "Үнэн" сонин, Гар үйлдвэрийн дээд зөвлөлд нарийн бичгийн дарга, 1936-1952 онд Барилга трест, Хэвлэх үйлдвэр, Улсын цагдан сэргийлэх газарт хариуцлагатай алба хашиж байжээ. 1928-1932 онд НТХ-ны гишүүн, 1928-1930 онд НТХ-ны тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. "Хүмүүн төрөлхтөн" хэмээх эмэгтэйчүүдийн сүлд дууг зохиожээ.