Долгор Пунцаг

Монгол Улсын анхны сайд эмэгтэй

1900 онд төрсөн


Намтар:

Пунцаг Жамсран гэдэг хүний тусламжтайгаар намын төв хорооны эмэгтэйчүүдийн тасгийн дарга Пагмадуламтай танилцаж тэднийд сууж нөхөр Дашдоржийн Нацагдоржоор бичиг үсэг заалгаж байсан ба Пагмадулам түүнийг 1924 онд цэргийн гар үйлдвэрт ажилд оруулж өгчээ.

1927 оны 3-р сард Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн түр сургуульд суралцан төгсчээ. Ингээд Хэнтий аймгийн захиран тушаах газар тал бичээч, цэргийн хэлтэст туслах багш, хязгаарын цэргийн намын байгууллагын ажилтан зэрэг албыг хашиж байгаад 1929 онд Чандмана аймгийн Жаргалант хотод намын хорооны эмэгтэйчүүдийн зохион байгуулагчаар томилогдон очиж нэг жил ажиллаад 1930 онд Эрүүлийг хамгаалах яамны сайдаар томилогдон 1933 он хүртэл ажиллажээ. Үүний дараа Хоршоодын холбоо, Хэнтий аймгийн Баян сумын дарга, багийн дарга зэрэг албыг хашсан ба 1958 онд Хэнтий аймгийн "Бат өрнөл" нэгдлийн гишүүн болж мал малласан байна. Намын 3,7-р их хуралд төлөөлөгчөөр, Монгол улсын Бага хурлын гишүүнээр 1930 онд сонгогдон оролцжээ.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт