
Абселен Жамила
Төр, Нийгмийн зүтгэлтэн
1901 онд төрсөн
Намтар:
1930-аад онд Улаанхус сумын ноос угаах газарт ажилчин, сургуулийн цэвэрлэгч, тогоочоор ажиллаж байжээ. 1940 онд Улсын 8-р Их хуралд төлөөлөгчөөр оролцон тус хурлаас Улсын Бага хурлын гишүүн бөгөөд тэргүүлэгчээр сонгогджээ. Энэ үеэс эхлэн "Жамила сайд" гэгдэн олонд хүндлэгджээ. Тэрээр төрийн өндөр албанд ажилласан анхны казах эмэгтэй бөгөөд 1940-1949 онд уг албан тушаалын хашжээ.
Жамила казак охид, хөвгүүдийг гадаад, дотоодод сургах, айммгийн нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан юм.