
Донгоо Догсмоо
Төр, нийгмийн зүтгэлтэн
1904 онд төрсөн
Намтар:
1925 онд Хантайшир уулын аймгийн Дэлгэрхан уулын хошуунд Эвлэлийн 20-р үүр байгуулагдахад гишүүнээр элсчээ.Удалгүй тус үүрийн даргаар сонгогдон орон нутгийн залуучуудын дунд нам, эвлэл, ардын засгийн бодлого шийдвэрийг ухуулан таниулах ажлыг зохион байгуулж байв.
МАН-ын гишүүнээр 1927 онд элсжээ. 1928 онд Хантайшир аймгийн намын 6-р хуралд төлөөлөгчөөр сонгогдсон.
МАН-ын 8-р Их хуралд төлөөлөгчөөр 1930 онд дахин сонгогдон оролцож МАН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдож Эмэгтэйчүүдийн хэлтсийн даргаар томилогдон ажилаав.
Засгийн газрын захирах байгууллагын эрхлэгч, Улсын Бага Хурлын тэргүүлэгч гишүүнээр 1939 онд сонгогдож байсан ба эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах комиссын даргаар томилогдон ажилласан.
1932 оны эсэргүү бослогыг дарахад идэвхитэй оролцжээ. Баянтүмэн дэх бөөнөөр худалдаалах баазын монгол эрхлэгчээр 1933 оноос,Хөвсгөл аймгийн намын хороонд зааварлагчаар 1935 оноос, дараа нь Ховд аймгийн намын хороонд зааварлагч, Улаанбаатар хотын намын хороонд эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч зэрэг алба хашжээ.