Найданжав Цэвэлмаа

Саальчин

1940 онд төрсөн


Намтар:

Хэнтий аймгийн Биндэр сумын саальчин 19-хөн насандаа Сүхбаатарын одонгоор шагнуулж алдар нь мөнхөрсөн Найданжавын Цэвэлмаа юм.

7-р ангиа төгсөөд 1955 оноос мал маллаж, нутгийн үүлдрийн 15 гунжин үнээ авч анх үнээ хайдагшуулах аргыг нэвтрүүлж, үнээ бүрээс 1000 литр сүү саагаад 1957 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулаад ирсэн жилдээ саальчдын социалист хөдөлмөрийн бригадыг 10 хүнтэй байгуулжээ.

1950-иад оны үед үнээ бүрээс 800 литр сүү саавал Хөдөлмөрийн хүндэт медаль, 1000 литрийг саавал Алтан гадас, 1500 литрийг саавал Сүхбаатарын одонгоор шагнах Намын Төв Хорооны тогтоол гарсан байсан. Н.Цэвэлмаа 1500 литрийг саагаад Сүхбаатарын одонгоор шагнагдсан юм.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт