Самбуу Базаррагчаа

Хөгжимчин

1921 онд төрсөн


Намтар:

Ажлын түүх:

12 настайдаа Улсын төв театрт дагалдан хөгжимчнөөр орж алдарт хөгжимчин Д.Ишдулам, О.Дашдэлэг нараар шанз, ёочин хөгжим заалгаж шамдан сурсан байна. 1950-иад оноос шанзаар хөгжимдөх авьяас, уран чадвараараа ялгаран тодорч, УТТ, УХДТ, УДБТ-ын үндэсний найрал хөгжимд шанзаар, симфони найрал хөгжимд хийлээр хөгжимддөг, шанзны гоцлол хөгжимчин байжээ. Театрын урлагийг хагас зуу илүү жил бүтээлцэхдээ олон арван жүжиг, балет, дуурийн хөгжмүүдээс гадна дан хөгжмийн зохиолуудыг чадамгай хөгжимдсөн байна. Түүний урын сан хөмрөгт орчин үеийн зохиолын болон "Хандармаа", "Сүнжидмаа", "Ганихуар цаас", "Ум зандан ширээ", " Үлгэрийн холбоо" зэрэг олон арван дуу, ардын хөгжмийн бүтээл байдаг ажээ. Ардын дуу, хөгжмийн намба, байдал төлөвийг зөв нарийн гаргаж, сонсогдох аяыг хадгалж чадсан хөгжимчин байжээ.

Гавъяа шагнал:

УАДБЧ-ын хөгжимчин байхдаа МУГЖ /1956/, Сүхбаатарын одон, "Алтан гадас" одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт