Дэлгэр Дагзмаа

Хүний их эмч

1915 онд төрсөн


Намтар:

Боловсрол:

Эрхүү хотод 1930 онд дунд сургуулийн долдугаар анги

1932-1938 онд Омск хотын хүн эмнэлгийн дээд сургууль төгсч хүний их эмч мэргэжилтэй болжээ.

Ажлын түүх:

1930-1932 онд Улаанбаатар хотод хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш

1938 онд улсын төв больницын дотрын тасагт эмчээр хэсэг зуурхан ажиллаад

Хий судлал /сэтгэл мэдрэл/-ын больницод 1945 он хүртэл их эмч

1945-1950 онд Төв эмнэлгийн мэдрэлийн тасагт их эмч

1950-1952 онд Сэтгэл мэдрэлийн больницын ерөнхий эмч

1952-1974 онд Клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлэг

Улсын клиникийн төв эмнэлэгт мэдрэлийн эмч, тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр ажиллаад насны тэтгэвэрт гарчээ.

Ажиллангаа МУИС, АУДэС-д олон жил багшилсан байна. Монгол Улсын мэдрэлийн ууган их эмч байжээ.

Гавъяа шагнал:

Төв больницын мэдрэлийн их эмч байхдаа Хүний гавьяат эмч /1960/, Сүхбаатарын одон болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, "Алтан гадас" одонгоор тус бүр хоёр удаа, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт