Даваа Тамжав

Хүний гавъяат эмч/I төрөх/

1909 онд төрсөн


Намтар:

Боловсрол:

Улаанбаатар хотод орос дунд сургуулийн долдугаар анги

1926-1928 онд Эрхүүгийн рабфак

Хүн эмнэлгийн дунд сургуульд 1930 онд

Ленинградын АУДэС-ийг 1937 онд тус тус төгсчээ.

Ажлын түүх:

Оюутан байхдаа анхны хүүхдээ гаргахаар эх орондоо ирж хүүхдээ төрүүлсний дараа хэсэг зуур эх нялхсыг хамгаалах газар, хүүхдийн цэцэрлэг, сүүний газарт сувилагч, дүн бүртгэгч, хэлмэрчээр ажилласан байна. Ленинградын сургуулийг төгсч ирээд тэр газарт эмчээр томилогдон очиж өдөр бүр 150 орчим нярай хүүхдийг үзэж, эмчилж, таван их эмчийн ажлыг ганцаараа гүйцэтгэхийн хажуугаар нийслэлийн цэцэрлэг, ясли, эхчүүд болон төрөх газруудад мэргэжлийн зөвлөгөө өгдөг байжээ. Тэндээсээ нийслэлийн амаржих нэгдүгээр газарт 1973 он хүртэл ажиллажээ. Эх нялхсын эрүүл мэндийн байгууллагын тулгын чулууг тавилцаж, хүүхдийн анхны поликлиник, эмнэлэг, сүүний газар, төрөх газрыг байгуулах, бэхжүүлэхэд идэвхтэй оролцож, тэдгээрийн эрхлэгч, зөвлөх эмчээр ажиллаж, эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө бүхий л хөдөлмөрөө зориулсан байна.

Гавъяа шагнал:

Төв төрөхийн хүүхдийн эмч байхдаа Хүний гавьяат эмч /1960/, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, гурван удаа "Алтан гадас" одонгоор, мөн ойн хүндэт медалиудаар шагнагджээ.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт