Аюуш Дарь

Хүний их эмч /"Сүрьеэгийн Дарь" /

1915 онд төрсөн


Намтар:

Боловсрол:

Улаанбаатар хотод бага, дунд сургууль

ЗХУ-д /хуучин нэрээр/ Москвагийн рабфак

МУИС-ийг 1948 онд дүүргэжээ.

Ажлын түүх:

Төв аймагт нэг жил ажиллаад Улаанбаатар хотод сүрьеэ өвчнийг эмчлэх больницод их эмчээр олон жил ажиллаж, сүрьеэ судлалын албыг үүсгэн хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж, "Сүрьеэгийн Дарь" хэмээн алдаршсан эмч байжээ. Сүрьеэ өвчнийг байгалийн эмчилгээгээр, айраг, цагаан идээний сувиллаар эмчлэх ажлыг сэдэн хэрэгжүүлсэн нь манай эрүүл мэндийн практикт олон жил хэрэглэгдэж үр өгөөжөө өгсөн байна. Эмчийн ажлын хажуугаар МУИС, АУДэС-д олон жил багшилж эмч мэргэжилтэнг сургаж бэлтгэхэд хувь нэмрээ оруулсан сурган хүмүүжүүлэгч байжээ.

Гавъяа шагнал:

Төв больницын сүрьеэгийн их эмч байхдаа Хүний гавьяат эмч /1965/, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, "Алтан гадас" одон, медалиудаар шагнагджээ.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт