Вандан-иш Ичинхорлоо

Монгол Улсын анаагахын шинжлэх ухааны анхны доктор

1914 онд төрсөн


Намтар:

Боловсрол:

1930-1933 онуудад Улаан-Үдийн рабфакт

1933-1938 онуудад Ленинградын АУДэС-д хүний их эмч, мэс засалч мэргэжлээр тус тус суралцсан.

Ажлын түүх:

1926 оноос Улаанбаатар хотод өнчин, нялхсыг асрах газарт асрагчаар ажиллаж, зөвлөлтийн мэргэжилтэн эмч А.Б.Гольдманаар орос хэл заалгасан. 1938 оноос Төв больницын мэс заслын тасагт эмчээр ажиллаж байхад нь Халхын голын байлдаан болсон учир Баянтүмэнгийн цэргийн эмнэлэгт мэс засалчаар томилогдон очжээ. МУИС нээгдэхэд анагаах ухааны ангид нь уригдаж багш, тэнхмийн эрхлэгчээр ажиллангаа улсын төв больниц болон бусад томоохон эмнэлгүүдэд эмчээр ажиллажээ. Эмнэлгийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, эмчилгээ, үйлчилгээний практикт шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтуудыг нэвтрүүлэхэд их хувь нэмэр оруулсан, ард түмний эрүүл мэндийн үйлст ухамсарт бүх амьдралаа зориулсан эрдэмтэн, эмч, сурган хүмүүжүүлэгч байжээ. Улсын Бага Хурлын гишүүн, АИХ-ын депутатаар 4 удаа сонгогдсон.

Эрдэм шинжилгээний ажлуудаас:

Багш, эмчийн ажлынхаа хажуугаар эрдэм шинжилгээний ажил хийж "Монгол орны хүн амын бэтэг өвчин" сэдвээр 1953 онд анагаах ухааны дэд доктор, "Элэгний бэтэг өвчнийг мэс заслын аргаар эмчлэхүй" сэдвээр 1960 онд анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, 1961 онд Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнээр сонгогджээ. "Бэтэг өвчний тархалт", "БНМАУ-ын архаг хурц олгойн өвчлөгчдөд мэс заслын тусламж", "Элэгний бэтэг өвчнийг мэс заслын бусад аргаар эмчлэх нь", "Мэс заслын сурах бичиг", "Цэргийн хээрийн мэс засал" зэрэг олон ном, сурах бичиг, нэр сэдэвт зохиол, эрдэм шинжилгээ, сургалт, сурталчилгааны өгүүлэл туурвиж олны хүртээл болгожээ.

Гавъяа шагнал:

Сүхбаатарын одон болон 3 удаа "Алтан гадас" одонгоор

Хөдөлмөрийн хүндэт медал

УДэС-ийн багш байхдаа Хүний гавъяат эмч /1971/



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт