Ванчигданзан Сүрэнхорлоо

Дуучин

1919 онд төрсөн


Намтар:


Ажлын түүх:

1934 оноос Улаанбаатар хотод Том ширний үйлдвэрт ажилчин болж хөдөлмөрийн гараагаа эхэлж, Ажилчны клубын уран сайханд явж байгаад 1939 онд Урлагийн хорооны шийдвэрээр Цагдан сэргийлэхийн клубийн хөгжмийн багш болж, 1941 оноос Улсын төв театрт жүжигчин, 1972 оноос Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дууны ангийн халамжлан хүмүүжүүлэгчээр нас бартлаа ажиллажээ.

Гавъяа шагнал:

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

УТТ-ын дуучин байхдаа МУГЖ

Уран бүтээлээс:

"Шарай голын гурван хаан" дуулалт жүжгийн Цагаан гэрт хааны хатан Цогтаяа, "Жаргалын зам" дуурийн Дулмаагийн дүрд амжилттай дуулж жүжиглэсний гадна 1944 оноос хойш 30 жилийн турш "Учиртай гурван толгой" дуурийн Хоролмаад дагнан дуулахдаа түүний идэвхтэй зарчим, зан чанарыг товойлгон гаргаж, үзэгчдэд алдаршсан, театрын тайзнаа бүтээгдсэн цуутай Хоролмаануудын нэг байжээ. Түүний урын санд "Хөх торгон цамц", "Хулсан ташуур", "Дүүриймаа", "Цонхон дээр суусан ялаа", "Хэенхуар", "Сүнжидмаа", "Лоолой", "Дөрвөн уул", "Үлэмжийн чанар", "Хандармаа", "Хоёр сэтгэл", "Бүжин туулай", "Үхэрчин хүү", "Баян Монгол" зэрэг монгол ардын богино дуунууд байсан нь Монголын радиогийн алтан санд хадгалагджээ.





Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт