Дамдин Пагмадулам

Төр,Нийгмийн нэртэй зүтгэлтэн

1905 онд төрсөн


Намтар:

1905 оны орчим Амгаланбаатар /тэр үеийн Наймаа/ хотод мужаан Дамдины гэрт төрж өссөн намтартай, амьдрал түүхийн бүдэг бадаг мэдээлэлтэй явж ирсэн хүн юм.

Намд 19 настайдаа элссэн Пагмадулам нь 1924 онд МАХН-ын гурван жилийн ойн хуралд " Намын хамгийн том гавъяа бол Монголын эмэгтэйчүүдийг өөд татсан явдал мөн" гэсэн нь тэр үеийн "Ургинская газета" сонинд тэмдэглээстэй үлджээ. Их зохиолч Д. Нацагдоржийн тухай судалж сурвалжилж явсан зарим хүмүүсийн таамаг төсөөллөөс үзвэл Д. Нацагдорж, Д. Пагмадулам хоёр 1922 оны орчим айл гэр болсон гэж ойлгогдохоор байдаг. Яагаад гэвэл 1925 оны намар гэхэд хэдэн жил аж төрсөн залуу хос Ленинградад суралцахаар явсан байна. Д. Нацагдоржийн гэргий болсон үеээс Д. Пагмадулам нийгэм улс төрийн амьдралд идэвхтэй оролцож эхэлсэн нь янз бүрийн баримт мэдээллээс харагддаг. 1924 оны гуравдугаар сарын наймны өдөр намын төв хорооноос гаргасан шийдвэрийг үндэслэн, мөн оны гуравдугаар сарын 19-ны өдөр сургуулийн багш Хаснавч, Бадамринчин Пагамдулам нарын хэсэг эмэгтэйчүүд хуралдаж намын төв хорооны дэргэд эмэгтэйчүүдийн тасаг байгуулан "Бүсгүйчүүдийг боловсруулах" гэсэн содон сонин нэр бүхий тасгийн эрхлэгчээр Д. Пагмадулам анх сонгогдон ажиллажээ. Дээрх баримтаас үзвэл Дамдины Пагмадулам нь Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг үндэслэгчийн нэг төдийгүй анхны удирдагч нь байж улс орны эхчүүд, эмэгтэйчүүдийн хөдөлгөөний түүхэнд гэрэлт тод мөр үлдээсэн нэгэн болох нь тод харагддаг.Нөгөө төлөөр өөрийн өргөн их мэдлэгээрээ үе тэнгийхэндээ үлгэр дуурайлал болж тэднийг шинэ амьдралд хошуучилсан нь гарцаагүй. Зарим их сурвалжаас үзвэл Амгалангийн бага сургуулийн анхны багш, Ардын үлгэр жишээ клубын анхны дарга болж, анхны удирдагч болсон байна.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт