Зэвэг Цэрэннадмид

Багш

1924 онд төрсөн


Намтар:

1924 онд Улаанбаатар хотноо мэндэлжээ. Улаанбаатар хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийн хичээлийн эрхлэгч байхдаа Гавьяат багш /1981-07-09. №233/-аар тодорчээ.
Бага, дунд сургууль, Багшийн сургууль, Намын дээд сургууль, МУИС-ийг төгсчээ. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад бага ангийн багш, мал эмнэлэг, хүн эмнэлгийн техникумд багш, 1958 оноос 10 жилийн нэгдүгээр сургуулийн бага ангийн хичээлийн эрхлэгчээр ажиллаад 1985 онд насны тэтгэвэрт гарсан байна. Боловсролын байгууллагад 40 гаруй жил, түүний дотор 10 жилийн лаборатори нэгдүгээр сургуульд 27 жил хичээлийн эрхлэгчээр ажиллаж ерөнхий боловсролын сургуулийн сургалтын бүтэц, агуулга, арга зүйд шинэчлэл хийх олон туршилт, сорилын ажлыг удирдан зохион байгуулахад үлгэрлэн оролцсон гавьяатай хүн байжээ. Сүхбаатарын одон, "Алтан гадас" одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт