
Санжжав Бадамханд
Багш
1935 онд төрсөн
Намтар:
Улаанбаатар хотын Багшийн сургуулийн зөвлөх багш байхдаа Гавьяат багш /1990-07-20. №176/ болж байв.
Улаанбаатарын Багшийн сургуулийг төгсчээ. Дундговь аймагт эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, нийслэлийн 39 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч, Сэлэнгэ аймагт багш, Төв аймгийн Угтаалцайдам суманд тариалангийн талбайн манаач, багш, Улаанбаатар хотын нэг, 32 дугаар сургуульд бага ангийн багш, Багшийн сургуульд заах аргын багш зэрэг ажлыг 40 гаруй жил хийжээ. Бага ангид 32 жил багшлахдаа нэг ч хүүхдийг анги улируулж, завсардуулалгүй сургасны дотор нийслэлийн 33 дугаар сургуульд 20 гаруй жил ажиллахдаа нэгдүгээр ангийг 6 удаа дааж авч бага сургууль төгсгөхдөө 100 хувь сургаж, онц, сайны эзлэх хувийг 78,2-94,4 хувьд хүргэжээ. Боловсролын салбарт анх 1980 оноос бага ангийн багш нарын бүтээлч бригад байгуулж ажиллан Улаанбаатар хотын тэргүүний заах аргын секц, заавал нэвтрүүлэх туршлагын эзэн болсон байна. Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар ангид үзэх "Монгол хэл" сурах бичиг, заах аргын 10 гаруй зөвлөмж бичжээ. Нөхөр Эрдэнэцогт нь намын эсрэг Ц.Лоохууз нарын бүлгийн хамсаатан гэгдэж хэлмэгдсэн учир түүний гэр бүлийн хүн гэдгээр хавчигдаж явжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.