Нордов Болормаа

Сайд асан

1962 онд төрсөн


Намтар:

Москва хотын Комсомолын дээд сургууль, Монтреаль хотын нийгмийн ухааны сургууль, Москва хотын нийгэм, хүмүүнлэгийн ухааны академийг төгссөн. Түүх, нийгэм судлалын багш, арга зүйч, нийгмийн ажилтан мэргэжилтэй. Социологийн ухааны дэд доктор.

Монголын хүүхдийн байгууллагын төв зөвлөлийн дарга, Хүүхдийн төлөө үндэсний төвийн дарга, Монголын хүүхдийн эрхийн төвийн тэргүүн, 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. 2004 оноос Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдон ажиллаж байна.

Хүүхдийн төлөө байгууллагыг олон жил удирдаж байсан Н.Болормаа УИХ-ын гишүүнээр нэг удаа сонгогдон ажиллаж байв. Тэрээр 2007-2008 оны хугацаанд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамыг удирдаж байлаа. Одоо Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт