Намжилмаа Отгон

Дуучин

1948 онд төрсөн


Намтар:

Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул/ АЦДБЧ-ын гоцлол дуучин байхдаа МУГЖ /1977-11-16.№213/ болсон

1965 оноос АЦДБЧ-д дуучин, гоцлол дуучнаар насны тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Дунд сургуулийн сурагч байхдаа Монголын пионерийн ордны дууны дугуйланд хичээллэж Д.Содномдоржийн цомнол, Ц.Сүхбаатарын хөгжим "Аз жаргалын эрэлчин" хүүхдийн анхны дуурийн гол баатар Хумбага охины дүрд тоглож үзэгчид, үеийнхэндээ өндөр үнэлэгдэж урлагийн ажлын гараагаа эхэлсэн байна. "Хөх даалимбан тэрлэг" найраглалын "Бүүвэйн дуу", "Ботго", "Сайн байна уу, ээжээ" гэх мэт зохиолын дуунуудаар ихэд алдаршсан байна. Цэргийн хүндэт медаль, Зэвсэгт хүчний болон ялалтын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт