
Цэцгээ Сундуйжав
Дуучин
1931 онд төрсөн
Намтар:
УАДБЧ-ын дуучин байхдаа МУГЖ /1980-12-30.№299/-ээр тодорч байв.
14 настайгаасаа урлаг уран сайханд явж, 1956-1983 онд ААДБЧ, УАДБЧ-д дуучин, гоцлол дуучнаар насны тэтгэвэрт гартлаа ажиллажээ. "Монгол морь", "Эхчүүд энх тайвны төлөө", "Монгол эхчүүд", "Бат эгнээ" гэхчилэн зохиолын иргэний уянгын бадрангуй цоглог аясын дууг голчлон дуулж үзэгчдэд өндөр үнэлэгдсэн уран бүтээлч ажээ.