
Мягмад Надмид
Жүжигчин
1942 онд төрсөн
Намтар:
Улсын хүүхдийн драмын театрын жүжигчин байхдаа МУГЖ /1980-05-29.№138/ болсон
Арван жилийн дунд сургуулийн есдүгээр ангиас УБДС-ийн кино драмын ангид орж суралцан 1963 онд төгсчээ. 1963-1987 онд Улсын хүүхэд, залуучуудын театрт жүжигчин, 1987 оноос хойш СУИС-д тайзны ярианы багшаар ажилласаар иржээ. "Хүний бодол өөр болжээ"-гийн Эрвээхэй, "Ялалтын жигүүр"-ийн Ханд, "Гэгээ"-гийн хатан, "Азтай яваагийн шинж"-ийн Дэлгэрмаа, "Намайг сонсоцгоо"-гийн Дарь, "Зөгнөл"-ийн Төмөр, "Хярааны хонхорт"-ын Наташа, "Хорооны хүү"-гийн Вася, "Таня"-гийн Таня, "Болд хэрхэн хатаагдсан нь"-ийн Зеленова, "Энэ хүүхнүүд үү"-гийн Дуламсүрэн, Сэтгэлийн дуудлагаар"-ын Дэнсмаа, "Бор чоно"-ын удган эмгэн, "Туяагийн бичээгүй захидал"-ын Туяа гэх мэтээр тайз, дэлгэцийн олон дүрийг бүтээж үзэгчдийн танил болсон авъяаслаг жүжигчин ажээ.