Алтантуяа Дорж

Бүжигчин

1944 онд төрсөн


Намтар:

ДБУАТ-ын гоцлол бүжигчин байхдаа МУГЖ /1981-07-07.№216/ болж байв.
Зөвлөлт Узбекистан /хуучин нэрээр/-ы Ташкент хотын сонгодог бүжгийн сургуульд 1956-1962 онд суралцаж төгссөн манай мэргэжлийн балетчдын нэг. Э.Чойдогийн "Шарилжин дундах цэцэг"-ийн Урангоо, Б.Дамдинсүрэн, Ц.Намсрайжав нарын "Анчин ба согоо"-гийн согоо, И.Морозовын "Ай Ёо доктор"-ын Таня гэхчилэнгээр "Испани бүжгийн цоморлиг", "Далайн сувд", "Цэнхэр нүдэн бүсгүй", "Хунт нуур" балетын гол дүрүүдийг бүтээж, "Эсмеральда", "Сонгино хүү", "Парисын дөл", "Дон Кихот", "Золушка", "Жизель", "Мөнгөн залаа" балетын гоцлолуудад бүжиглэж театрын урлагт тодорхой хувь нэмрээ оруулсан байна. Мөн монгол, буриад, орос, молдав, мажар, испани, болгар, цыган бүжгүүдийг чадварлаг сайн бүжиглэсэн ажээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт