Дашдулам Гэндэн

Бүжигчин

1943 онд төрсөн


Намтар:

ДБУАТ-ын бүжигчин байхдаа МУГЖ /1981-07-07.№216/-ээр тодорчээ.

ЗХУ /хуучин нэрээр/-ын Пермь хотын сонгодог бүжгийн сургуульд 1956-1962 онд суралцаж төгссөн. 1962 оноос УХДТ, ДБТ, ДБЭТ-т гоцлол бүжигчнээр олон жил ажилласан байна. П.Чайковскийн "Риминий Франческа"-гийн Франческа, Б.Асафьевын "Бахчисарайн оргилолт булаг"-ийн Мария, Б.Дамдинсүрэнгийн "Нуурын домог"-ийн Нэргүй, Ш.Гуногийн "Эсмеральда"-гийн залуу бүсгүй Флер де Лист болон "Шехерезада", "Шарилжин дундах цэцэг", "Уран Хас", "Мөнгөн залаа", "Хунт нуур" балетуудад уран чадамгай бүжиглэжээ.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт