Цэрэвсамба Шагдарсүрэн

Цагдаагийн дэд хурандаа

1950 онд төрсөн


Намтар:

1966 онд Нийслэлийн арван жилийн 23 дугаар сургууль,1971 онд УБДС-ийг түүх, газарзүйн багш мэргэжлээр, 1992 онд Улс төрийн дээд сургуулийг тус тус төгссөн.

1971 онд УАХЭГ-ын Манх хэлний тасагт архивийн мэргэжилтнээр орж ажлын гараагаа эхэлснээс хойш нарийн бичгийн дарга, боловсон хүчний эрхлэгч, НАХЯ-ны Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллажээ. 1990 оноос өнөөг хүртэл нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүүхдийн байцаагч, эрүүлжүүлэх албаны дарга, хэв журмын ахлах байцаагчаар ажиллаж иржээ. Тэрээр байгууллагын ажил мэргэжлийн аваргаар зургаан удаа шалгарч, ЦЕГ-аас явуулдаг ажил мэргэжлийн түвшин тогтоох үзлэгээр 4 удаа онц дүнтэй шалгагдан, МХЗЭ-ийн XV Их Хурал, Монголын Эмэгтэйчүүдийн V,VI Их Хурлын төлөөлөгчөөр ажиллаж байв.

Цагдаагийн дэд хурандаа, олон улсын хэмжээний уулын мастер Ц.Шагдарсүрэн нь VI таван жилийн гавшгайч, Ардын хувьсгалын 60,70,80 жил, зэвсэгт хүчний 60 жилийн ойн медалиуд, "Цагдаагийн алдар" тэмдгээр шагнуулж байв.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт