Намжил Норовбанзад

Дуучин

1931 онд төрсөн


Намтар:

Ажлын түүх:

Бага сургууль төгсч мал маллаж байгаад 1949-1954 онд Дундговь аймгийн клуб, соёлын ордонд жүжигчин, 1954-1957 онд мөн аймгийн ҮЭ-ийн зөвлөлд бичээч, 1957 оноос УАБДЧ-д насны тэтгэвэрт гартлаа дуучнаар ажиллажээ. "Уяхан замбуу тивийн наран", "Цэвцгэр хурдан шарга", "Алтан богдын шил", "Энх мэндийн баяр", "Урьхан хонгор салхи", "Сэрүүн сайхан хангай" зэрэг монгол ардын олон арван уртын дууг давтагдашгүй уран авьяас, чадал цартай эрхэмсэг хоолойгоороо дэлхийд дуурсгасан, орчин цагийн Монголын хөгжмийн сэтгэлгээг үндэсний өнгө төрхөөр баяжуулсан урлагийн алдарт мастер, ХХ зууны манлай уртын дуучин билээ. 1957 онд Москвад болсон ДЗО-ны VI их наадмын тэргүүн шагнал хүртэж, 1973 онд түүний дууны бичлэгийг ЮНЕСКО-гийн хөгжмийн алтан санд оруулж, 1993 онд Фукуокагийн Азийн соёлын шагналтан болсон дэлхийд нэрд гарсан дуучин байжээ. Монгол ардын уртын дууг үеэс үед дамжуулан өвлүүлэхийн төлөө хүч, авьяасаа зориулж олон шилдэг дуучдыг сурган дадлагажуулж, өсгөн хүмүүжүүлсэн багш, СУИС-ийн профессор байжээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байв.

Гавъяа шагнал:

УАДБЧ-ын гоцлол дуучин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1997/, Ардын жүжигчин /1969/, Гавъяат жүжигчин /1961/, Төрийн шагналт /1984/ медиалууд, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт