Даваажав Энхтуяа

Улаанбаатар Төмөр замын Суудлын вагон депогийн вагоны үйлчлэгч

1955 онд төрсөн


Намтар:

1955 онд Улаанбаатар хотноо төрсөн. Монголын төмөр зам байгуулагдсаны 50 жилийн ойгоор "Хүндэт төмөр замчин" цол тэмдгийг хүртсэн.

Төмөр замын техникумын дэргэдэх ТМС-ийн вагоны үйлчлэгчийн ангийг 1975 онд төгсчээ. 1975 оноос УБТЗ-ын суудлын вагон депод вагоны үйлчлэгчээр ажиллаж иржээ. Жилийн тэн хагасыг галт тэргээр унаа, вагоноор гэр хийж аяны замд өнгөрөөхдөө нярав, ня-бо, манаач, цэвэрлэгч, галч, зөөгч гээд 10-аад төрлийн ажлыг дангаар гүйцэтгэж, улсынхаа нүүр царайг олон түмэн зорчигчдод, гадаадынханд илтгэж явдаг энэ эмэгтэй вагоны үйлчлэгч болсныхоо хойтон жил төмөр замын мэргэжлийн залуу аварга болсноос хойш энэ амжилтаа 6 удаа бататган хамгаалж, 1988 онд Монгол Улсын хүндэт төмөр замчин, 1990 онд улсын чанарын аварга болжээ.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт