
Ёндонжамц Цэрэндулам
Жүжигчин
1917 онд төрсөн
Намтар:
1917 онд Дорнод аймгийн Матад суманд төрсөн. АЦДБЧ-ын бүжигчин байхдаа МУГЖ /1960-03-18. №60/-ээр тодорчээ.
Улаанбаатар хотод автобусны кондуктороор хөдөлмөрийн гараагаа эхэлж, Залуучуудын клубт жүжигчин болж, 1937 оноос Цэргийн клуб, Цэргийн театр, Ардын армийн дуу, бүжгийн чуулгад жүжигчин, гоцлол бүжигчнээр насны тэтгэвэрт гартлаа ажилласан байна. "Өргөмөл Сувд"-ын Сувд, "Маш нууц"-ын Хорлоо зэрэг 40-өөд жүжгийн дүр бүтээж, олон зуун бүжигт гоцлон бүжиглэж, "Залуусын жавхаа", "Тамирын уянга", "Үндэсний наадам", "Бүсгүйчүүд" гэхчилэн хэд хэдэн бүжиг дэглэн тоглуулжээ. 1945 онд урлагийн бригадын бүрэлдэхүүнд явж чөлөөлөх дайнд оролцсон байна. Цэргийн гавъяаны болон "Алтан гадас" одонгоор тус бүр хоёр удаа, медалиудаар шагнагджээ.