
Дунжаа Нанжид
Бүжигчин
1930 онд төрсөн
Намтар:
1930 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд мэндэлсэн.
УАДБЧ, Говь-Алтай, Өмнөговь аймгийн соёлын ордон, чуулга, театрт бүжигчин, бүжгийн багшаар олон жил ажиллажээ. Өөрөө бүжиглэнгээ олон арван залуусыг бүжгийн урлагт сургаж хүмүүжүүлсэн багш ажээ. "Дэр булаацалдах", "Эхчүүд", "Дарьганга хурим", "Ботгон тэшээ" зэрэг олон бүжиг дэглэн найруулж тоглуулсан байна. Монгол бүжгийн нэрт мастер энэ хүн нутаг нутгийн ардын бүжиг, уран хөдөлгөөнийг сурвалжлан судалж, уран бүтээлийн эргэлтэд оруулсан судлаач бөгөөд бүжиг дэглээч Ж.Жавтай хамтран "Монгол ардын ба сонгодог бүжгийн үндсэн дасгалууд" хэмээх томоохон ном туурвиж Улаанбаатарт 1972 онд хэвлүүлсэн байна. "Алтан гадас" одонгоор шагнагджээ. УАДБЧ-ын гоцлол бүжигчин байхдаа МУГЖ /1969-12-29.№ 288/-ээр тодорчээ.