Дашдэндэв Цэрмаа

Жүжигчин

1919 онд төрсөн


Намтар:


1938-1976 онд Цэргийн театр, Ардын армийн дуу, бүжгийн чуулгад жүжигчнээр ажиллажээ. "Эх орны утаа", "Тэр талд", "Аргагүйн эрхэнд эмч", "Шийдвэр" гэхчилэн жүжигт тоглож, "Монгол охин", "Үндэсний наадам", "Украин", "Молдав", "Татар" мэтчилэн бүжгүүдэд бүжиглэж, "Бэлчээр дээр", "Хоньчин хүү", "Нарны туяа", "Байлдагч болов", "Мөрөөдөл" гэх мэт дуу, бүжгийн ая зохиож, үндсэн мэргэжил нь гоцлол хөгжимчин боловч тухайн үеийн ажлын шаардлагаар тайзны уран бүтээлийн аль ч төрөлд оролцож чаддаг цартай уран бүтээлч байжээ. "Алтан гадас" одонгоор гурван удаа, медалиудаар шагнагджээ. АЦДБЧ-ын гоцлол хөгжимчин байхдаа МУГЖ /1970-03-16. №50/-ээр тодорчээ.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт