Гомбо Түмэндэмбэрэл

Жүжигчин

1938 онд төрсөн


Намтар:

УАДБЧ-ын гоцлол дуучин байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1980-12-30. №299/. Гавъяат жүжигчин /1964-03-07. №58/.

1954-1956 онд Улаанбаатар хотод Эсгий, эсгий гутлын үйлдвэрт нормчин, 1956 оноос хойш УАДБЧ-д тасралтгүй 40 гаруй жил ажилласан уран бүтээлч байжээ. Монгол ардын болон монголын хөгжмийн зохиолчдын олон арван дууг эгшиглүүлэн амьдруулахдаа дуулах ур дүйн хэлбэрийг бий болгож, ардын дууны шилэлт сонголтыг зөв хийж, түүний намба төрх, уран нугалаас, өнгө аяс, aйзам хэмнэлийг баяжуулан хөгжүүлж, эрдэнийн шигтгээ суулгах адил уран тансаг болгож дуулсаар үзэгч, сонсогч олны хайр хүндэтгэлийг хүлээжээ. Түүний дуулсан "Хөх торгон дээл", "Хувиршгүй сэтгэл", "Бүсгүй хүний заяа", "Хүрэн хаалгатай дэлгүүр", "Торгоны хээ", "Будар будрын чулуу", "Туулын урсгал шөнөдөө сайхан", ". . . . . хоёр хүү", "Усны тунгалаг Тамирын гол" зэрэг олон арван дуу бүтээл нь дууны урлагийн алтан санд мөнхөрчээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож байжээ.

Бүтээл

  • "Хөх торгон дээл"
  • "Торгоны хээ"
  • "Хүрэн хаалгатай дэлгүүр"
  • "Торгоны хээ"
  • "Будар будрын чулуу"
  • "Туулын урсгал шөнөдөө сайхан"
  • "Усны тунгалаг Тамирын гол"
  • "Дуу минь"

Шагнал

  • Гавъяат жүжигчин/1964/
  • Ардын жүжигчин цол/1980/
  • ардын хувьсгалын ойн медаль
  • Сүхбаатарын одон
  • Халх голын 30 жилийн ойн медаль
  • Таван жилийн гавшгайч тэмдэг
  • Соёлын тэргүүний ажилтан цол
  • Вьетнам, Лаос улсуудын төрийн дээд шагнал
  • Вьетнам улсын нийслэлийн хүндэт иргэн



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт