Батлувсан Энхтуяа

Жүжигчин

1933 онд төрсөн


Намтар:

Улаанбаатар хотод 10 жилийн нэгдүгээр сургуульд суралцаад урлагийн сургуульд элсэн суралцаж 1951 онд төгссөн. Тэр жилээсээ Улсын хүүхдийн театрт насны тэтгэвэрт гартлаа жүжигчнээр ажиллажээ. Тус театрын нээлтийн анхны бүтээл Любимовын "Цасан хүү" жүжгийн Анжеллогийн дүрд амжилттай тоглож уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш А.Мусатовын "Үнэт үр"-ийн Зина, Соколовын "Воробьевын ууланд"-ын Лиза, Ч.Лодойдамба, Д.Намдаг нарын "Нэг ангийнхан"-ы Балжмаа, В.Менкогийн "Нэрсийг нь дурсаад ч яахав"-ын Поэма, Ч.Ойдовын "Солонго"-ын Солонго, Л.Ванганы "Эмч нар"-ын Сэмжид, А.Арбузовын "Эрхүүд болсон явдал"-ын Валя, Ч.Лодойдамбын "Итгэж болно"-ын Дуламсүрэн, В.Шекспирийн "Ромео Жульетта хоёр"-ын Жульетта болон "Үүрээр, "Морьтой ч болоосой", "Салхины амт", "Гурван найз", "Ардын элч", "Хөдөөгийн баясгалан" кино зэрэгт тайз, дэлгэцийн олон сайхан дүр бүтээсэн байна. Хүүхдийн театрын жүжигчин байхдаа МУГЖ/1964-03-07. №58/ болжээ.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт