
Буд Дэжидмаа
Багш
1907 онд төрсөн
Намтар:
Боловсрол:
1928 онд Оюутны /багшийн/ сургууль, 1938 онд дунд сургуулийн багш нарын дамжаа, 1949 онд багшийн институт төгсчээ.
Ажлын түүх:
1928 оноос Алтанбулаг, Улаанбаатар хотын бага, дунд сургуульд тасралтгүй 40 гаруй жил багшилсан ахмад сурган хүмүүжүүлэгч байжээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдсон байна.
Гавьяа шагнал:
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.