
Хонгоодор Долгор
Багш
1918 онд төрсөн
Намтар:
Налайх хотын 10 жилийн дунд сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1961-08-07. №207/.
1928 онд 10 настайдаа Алтанбулаг хотын сургуульд орж хожмын гавьяат багш Б.Цэвэгжав, Д.Дэжидмаа, С.Цэрэндулам нараар ном заалгаж, улмаар Улаанбаатар хотод Багшийн сургууль төгсчээ. 1935 оноос Улаанбаатар хотын үлгэр жишээ бага сургууль, дөрөв, хоёрдугаар сургууль, Налайхын 10 жилийн дунд сургууль, Дархан хотын гуравдугаар сургуульд багш, захирлаар ажиллажээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, "Алтан гадас" одон, медалиудаар шагнагджээ.